Аврагч-гал сөнөөгчид тэргүүллээ

Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Онцгой байдлын газраас “Марш-тактик-2018” цэрэг спортын цогцолбор тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж тэмцээнд Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, ШШГ 425 дугаар нээлттэй хорих анги, УЗТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтай ангийн нийт 6 баг оролцлоо.
Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга Г.Батсуурь үг хэлж спортын алдар гавъяа байгуулсан албан хаагчдыг шагналаа.
Тэмцээнд гарааны өмнөх ажиллагаа хувцасны үзлэг, жагсаалын жигдрэлт, 24 кг туухайг өргөх, 10 км-ийн марш үйлдэж саадын зурвас туулах, гранат шидэлт, луужин ашиглан байрлал тогтоох, тасгийн дарга нар ПМ гар буугаар буудлага үйлдэх, үйл олноор хөнөөх зэвсэгээс эсэргүүцэн хамгаалах багтай машин түрэх даалгаваруудыг гүйцэтгэлээ.
Тэмцээний 1 дүгээр байрт Онцгой байдлын газрын 1 дүгээр тасаг, 2 дугаар байранд Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр тасаг, 3 дугаар байрт Онцгой байдлын газрын 2 дугаар тасаг тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 488
Шилдэг нь байж чадлаа.
Шуурхай ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаа.

Сэтгэгдэлгүй