Ажил хөдөлмөрөө үнэлүүллээ.

Орчин цагийн Зэвсэгт хүчийн үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар хугацааны хошууч цолоор тус газрын Гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын байцаагч ахмад Ш.Билэгдэмбэрэл, дэд ахлагч цолоор нярав Л.Буяндэлгэр, аврагч- гал сөнөөгч Н.Тэмүүжин, С.Зоригтбаатар, шуурхай удирдлагын оператор Э.Болорчимэг , ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Б.Анхбаяр, ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”-ээр мөн ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-жолооч холбоочин ахлах ахлагч Б.Оюунбат, Батлах хамгаалах яамны “Дайчин алдар 3” медалиар мөн ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Н.Ганбаяр, ахлах ахлагч Т.Мөнхбаатар, “Эх орны төлөө 3” медалиар мөн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ч.Лхагвадорж нар тус тус шагнагдсан байна. Шагнагдсан нийт алба хаагчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 660
Бүтээлч ажил
Засаг даргын нэрэмжит үзлэг явагдлаа.

Сэтгэгдэлгүй