Ахлагчийн зөвлөлийн анхны ажил сайн үйлсийн аян байлаа

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/16 дугаар тушаалаар “Ахлагчийн зөвлөл”-ийг байгуулан зөвлөлийн ажиллах журмыг баталж, гишүүдээ томилон анхны хурлаараа хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
Тус зөвлөлийн анхны ажил нь ахмад настанаа хүндлэх, асрах, сэтгэлийн дэм өгөх, хүмүүст тустай сайн үйлс хийх хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх зорилготой “Сайн үйлс дэлгэрэг” аян байлаа.
Аяны хүрээнд Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн 77 настай, ганц бие, асран халамжлах хүнгүй П.Сүрэнхүү гуайд туслаж Цагаан сарын идээ, бууз зэрэг хүнсний болон бусад зүйлс түлээ, нүүрс авч өгч, нүүрсийг нь хагалж жижиглэн, шуудайлж түлэхэд бэлэн болгох, хашаа, хорооны хогийг цэвэрлэх, хогийг нь ачуулах, ус зөөх, гэрийг нь цэвэрлэх, цонхыг нь шиллэх, эмээг усанд оруулах зэрэг ажлуудыг хийлээ.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 255
“ЦАГААН САР“ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэгдлээ.

Сэтгэгдэлгүй