Ахлагчийн зөвлөл хуралдлаа

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ахлагчийн зөвлөл анхдугаар хурлаа хийж зөвлөлийн дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгож, “Ахлагчийн зөвлөл”-ийн ажиллах журмаа хэлэлцлээ.
Зөвлөл нь 7 ахлагч алба хаагчтай бөгөөд Онцгой байдлын газрын ахлагч бүрэлдэхүүний эрх ашгийг хамгаалах, албаны идэвх санаачлагыг өрнүүлэх, сахилга хариуцлага, ажиллах орчин, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дотоод зохион байгуулалт, бусад ажилд дэмжлэг үзүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажил явуулах, чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 292
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Онцгой байдлын газрын 2019 оны зорилго, зорилт

Сэтгэгдэлгүй