“Аюулгүй амьдах ухаан” сургалт зохион байгууллаа.

“Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш О.Нацагмаатай хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Аюулгүй амьдах ухаан”-ы хөтөлбөрийг хэрэгжүүлэх заах арга зүйн сургалтыг зохион байгуулан “Хэн ч, хаана ч, бэлэн” буухиа тэмцээнийг явууллаа.
Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Амгалантуяа сургалтыг нээлээ.
Сургалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 8 цэцэрлэгийн 3 эрхлэгч, 44 багш оролцлоо.
БСШУС-ын сайдын тушаалаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа бөгөөд багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад хүүхэд багачуудыг сургах юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 539
Голомтод үүрэг гүйцэтгэх чадварт сургагдлаа
Сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй