Аялал, зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг сахих нь

Аялал, зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг сахих нь:
 Хотын гадна гарч зугаалах болон аялалаар явахдаа ил задгай гал түлэхгүй байх;
 Тамхины галыг бүрэн унтрааж байх, явуут дундаа машины цонхоор тамхины ишийг хэзээ ч бүү хая;
 Мод, өвстэй газар лонх, шил хаяхгүй байх, шилэн дээр нар тусч, улмаар цонолт үүсэн гал гарах эрсдэлтэйг сана;
 Хөдөө явж байхад гал гарч байвал холбогдох газарт яаралтай мэдэгд;
 Нэгэнт гал гарч эхэлсэн, хэмжээ нь их бол унтраах гэж оролдох хэрэггүй, хурдан холдож явах, өөрсдийн аюулгүй байдалд анхаарах;
Хийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах:
 Гал асаахын тулд бензин, керосин хэрэглэж болохгүй;
 Хийн алдагдлыг ил галын дөлөөр шалгахыг хориглоно;
 Хийн баллоныг шатны доор хадгалж болохгүй, хэрэв гал гарвал дэлбэрэх аюултай;
 Хийн баллоныг гэрээс гадна, нарны гэрэл шууд тусахгүй болон жаваргүй газар хадгалах нь зүйтэй;
 Хийн баллоныг хийг бүрэн дууссаны дараа сольж, гэр байшин, машинаасаа хол хадгалах
 Хийн баллоныг гэр байшинд сольж болохгүй, альболох агааржуулалт сайтар газар солих хэрэгтэй;
 Гал гарвал, тэвдэж сандралгүйгээр хүмүүсийг гал гарсан газраас холдуулах, гадагш гаргах, гал унтраах мэргэжлийн байгууллагад хандан тусламж дуудах;

Хэрэв майхан болон чиргүүлтэй машинд байрлаж байгаа бол:
 Майхан 60 секунд хүрэхгүй хугацаанд шатаж дуусдаг гэдгийг анхаарч, гал гарахаас урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.
 Майхны дотор болон ойролцоо лаа хэрэглэхгүй байх нь зүйтэй, гар чийдэн илүү аюулгүй байдаг;
 Аюулгүй байдлыг хангахын тулд майхны хананаас аль болох зайтай хоолоо хийх хэрэгтэй;
 Жижиг майхны дотор хоол хийх хэрэггүй;
 Түргэн шатдаг материал болон урт ургасан өвсний ойролцоо хоол хийх зэргээр гал гаргахгүй байх;
 Майханд гал гарсан тохиолдолд майхнаас хэрхэн гарахаа урьдчилан төлөвлөх;
 Хамт яваа хүмүүстэйгээ гал гарсан тохиолдолд авах арга хэмжээгээ төлөвлөж, Зогс, Хэвт, Өнхөр командыг биелүүлэхийг зөвлө;
 Майхны дотор тамхи бүү тат;
 Чиргүүлтэй машинд байрлаж байгаа бол галын дохиолол байрлуул;
 Хоол хийхдээ болгоомжтой байж, зуухаа асаалттай нь орхиж явахгүй байх;
 Гадагш гарах болон унтахын өмнө бүх ахуйн цахилгаан хэрэгслийг унтрааж байх;
 Үнсний саваа зориулалтын шатахгүй материалаар хийгдсэн эсэхийг шалгах, орондоо хэзээ ч тамхи бүү тат;
 Зуухныхаа дээр хувцсаа бүү хатаа;
 Хогоо чиргүүлтэй машинаас аль болох зайтай хаяж, эргэн тойрноо цэвэрлэж байх нь болзошгүй галын үед гал нэмж шатахаас сэргийлнэ;
 Чиргүүлтэй машиндаа агааржуулагч байрлуулж, агаар орох бусад гарцыг хаахгүй байх нь хортой хий хуримтлагдахаас сэргийлнэ;
 Хаалганы ойролцоо гал унтраагч байрлуулж, хэрхэн хэрэглэхийг мэддэг болох;

 18
ИРГЭДЭЭ:
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС
ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
7054101 /юнитель, мобиком, скайтель үнэгүй, жимобайл орон нутагт байгаа тохиолдолд шууд 101/

96540105, 98663501

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 315
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА

Сэтгэгдэлгүй