Бид гамшгийн эрсдэлийг бууруулж чадна.

Онцгой байдлын газраас Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр1 ОНХ-тэй хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 28-наас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд 4 сургуулийн 35 сурагч бүтээлээ ирүүллээ.
1 дүгээр байранд 1 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Г.Баярхүү, 2 дугаар байранд 1 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч Б.Болортунгалаг, 3 дугаар байранд 2 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Э.Хуран, тусгай байранд 2 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Б.Маралжингоо, Лаборатори 5 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Б.Удвал нарын бүтээлүүд шалгарлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 16
Гамшгийн аюулын дохиогоор ажиллахад бэлэн.
Гал аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй