ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн Чойр хэсгээс гаргасан хүсэлтийн дагуу Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гал унтраах тактик сэтгэлгээг хөгжүүлэх, мөн болзошгүй гамшиг осол, гал түймрийн үед Онцгой байдлын хэлтсийн болон тухайн байгууллагын ажилтан албан хаагчдын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор гал унтраах тактикийн сургалтыг 2014.11.28-ны өдөр зохион байгуулан явууллаа. Уг тактикийн сургуульд тус хэлтсээс 26 албан хаагч, тухайн байгууллагаас 23 ажилтан хамрагдаж, гал унтраах дадлага, нурангид эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх чиглэлээр 2 цагийн байдал дээр ажиллаа.

     IMG_1632IMG_1651IMG_1575  IMG_1499  IMG_1428  IMG_1580 IMG_1536

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 606
ӨНДӨР НАСТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ /2014/

Сэтгэгдэлгүй