“Гар бөмбөг”-ийн тэмцээн явагдлаа.

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт өдөр, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, бие бүрэлдэхүүний 2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Онгой байдлын газрын Ахмадын зөвлөлөөс бие бүрэлдэхүүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, залуу хойч үе, ахмад үеийн алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, байгууллагын түүхэн замналыг ойлгуулах, цаашид багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг аймгийн Политехникийн коллежийн спортын зааланд гэр бүлийн гишүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Тэмээнд 7 багийн 49 баг тамирчид оролцсон бөгөөд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн дэслэгч З.Эрдэнэзолбоо салааны захирагчтай салаа тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 278
Өвлийн агаар-Өлчир бие” спортын өдөрлөг амжилттай оролцлоо.
Үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэлгүй