Гэр бүлийн уулзалт зөвлөгөөн хийлээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, алба хаагчид, тэдний гэр бүлийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх, хамт олны соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд  алба хаагчдын гэр бүлийн уулзалт зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнийг нээж газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн үг хэлж,  “Гэр бүлийн зохистой харилцаа”, “Онцгой байдлын албаны үйл ажиллагаа”, цалин хөлс, бусад нэмэгдэлтэй холбогдолтой мэдээлэл”-ийг газрын мэргэжилтэнгүүд болон Цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас  тус тус хийж, ар гэрийнхэний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцлаа.

Зөвлөгөөний үеэр 2 ахлагчийн ээжид хүндэтгэл үзүүлж, 1 ахлагчийн эхнэрийн эмчилгээнд мөнгөн дэмжлэг үзүүллээ.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 719
ДАДЛАГА СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДУУСЛАА.
2019 оны 2-р дугаар сарын мэдээ

Сэтгэгдэлгүй