ДАДЛАГА, СУРГУУЛЬД ИРГЭД, ОЛОН НИЙТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/447 дугаар үүргийг хэрэгжүүлэх, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт зохион байгууллаа.
Уг дадлага, сургуульд аймгийн 3 сумын 69 төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагын нийт 2304 ажилтан, албан хаагч, 687 иргэн, сургууль, цэцэрлэгийн 3997 хүүхэд хамрагдлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 193
Засаг даргын нэрэмжит үзлэг явагдлаа.
Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө.

Сэтгэгдэлгүй