Дадлага сургууль явагдлаа

Тус аймагт энэ жил зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд жигдрэлтийн /бэлэн байдлын/ дадлага сургуулийг аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн 671 албан хаагч, ажилчид хамрагдлаа.

Аюулт үзэгдэл, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө байгаль орчин, мал амьтныг хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд хүн амыг сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэл сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг бүрэн хамруулахыг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гэж тодорхойлсон.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 165
Шуурхай албаны автомашинтай боллоо.
Гал унтраах тактикийн сургууль явууллаа.

Сэтгэгдэлгүй