Малчид гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэв.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтран ажиллах санамж бичиг, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд аймгийн Улаан загалмайн хороотой хамтран 3 дахь жилдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 (Тэвш) 5 (Уулзвар) 6 (Малх) багуудад “Хүмүүнлэгийн үйлст хамтдаа” өдөрлөгийг зохион байгууллаа.

Батлагдсан удирламжийн дагуу олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, Онцгой байдлын газар болон Улаан загалмайн хорооны үйл ажиллгааны талаар яриа таниулга хийж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ, анхны болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн буухиа тэмцээн, спортын арга хэмжээ зохион байгуулан, шагнаж урамшуулан хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага материал 150 ширхэгийг тараалаа.

“Хүмүүнлэгийн үйлст хамтдаа” өдөрлөгийн арга хэмжээнд хөдөөгийн 3 багийн 318 малчин иргэд хамрагдлаа.

  

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 805
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа.
гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/

Сэтгэгдэлгүй