НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон тэмдэглэж байна.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаанд тус газрын дарга, удирдлага, Сүмбэр сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын алба хаагч, ДЗ-Монгол ОУБ-ын Бор-Өндөр1 ОНХХ-ийн ерөнхий зохицуулагч нар оролцлоо.
ЕБ-ын 1 дүгээр сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах мэдлэг” сургалт зохион байгуулан оролцогч хүүхдүүдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг шалгах өртөөчилсөн тэмцээнийг зохион байгуулан явуулсан бөгөөд сургалтанд 18 хүүхэд оролцлоо.
Аймгийн холбооны газрын кабелийн телевизтэй хамтран хүүхдүүдэд зориулсан “Аврагч мазаалайн зөвлөмж” богино хэмжээний бичлэгийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэлгүй