Сонгуулийн санал авах байруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Монгол Улсын их хурал болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг 2016 оны 6 дугаар сарын 23-24 өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн төв буюу Сүмбэр сумын сонгуулийн 3 хэсэг, 1, 2, 5 дугаар сургуулийн спорт зааланд, 5 дугаар баг Ууулзварын гол, 6 дугаар баг буюу Малх, Тэвш буюу 4 дүгээр багийн байр, Шивээговь сумын төвд 2 хэсэг буюу ЗДТГ-ын 1, 2-р давхарт байрлах байр, Баянтал сумын төвд ЗДТГ-ын 1 давхарын байр, ТЗ-ын өртөө 16 дугаар зөрлөг зэрэг УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог болох аймгийн нутаг дэсвгэрт нийт 10 объектод гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулан нийт 95 хүнд болзошгүй үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх яриа танилга сэрэмжлүүлэгийг өгч, бүртгэл судалгааг гарган, холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг ханган, аврах зам гарцыг чөлөөтэй байлгаж, гал унтраах багаж хэрэгслийг нэмж байршуулах талаар зааварчилгааг өгч ажиллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 745
ОБГ-ын Урьдчилан сэргийлэх тасгаас 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан
Дадлага сургууль зохион байгууллаа

Сэтгэгдэлгүй