Сурагчид гамшгаас хамгаалдах чадварт сургагдаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг ард иргэд, хүүхэд, залууст таниулан мэдүүлэх, аливаа аюулт үзэгдэл, олсын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, тусламж үзүүлэх, аврах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах чадвар эзэмших зорилгын хүрээнд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуультай хамтран дунд бүлгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сурга лтыг 2017.10.16-25-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллах юм.

Энэ 7 хоногт тус сургуулийн 6 дугаар ангийн 4 бүлгийн 101 сурагчид “Гал түймэр хэрхэн гардаг вэ? урьдчилан сэргийлэх арга”, 7 дугаар ангийн 2 бүлгийн 58 сурагчид “Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх арга”, 9 дүгээр ангийн 3 бүлгийн 77 сурагчид”Газар хөдлөлтийн тухай ойлголт, эрсдэлийг бууруулах арга” сэдвүүдээр 6 цагийн хичээл сургалтыг зохион байгууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 593
мэргэжлийн ангийн дүрэм
Хянагч нар гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.

Сэтгэгдэлгүй