СЭРЭМЖЛҮҮЛЭГ

   Цаг агаар хүйтэрч, хүйтний улирал үргэлжилж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчидад дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол сонсч, амьдрал ахуйгаа түүнтэй уялдуулж байх.

2. Хүчтэй салхи шуурга, цочир хүйтрэлтийн үед малын хариулга маллагааг тохируулж, холын бэлчээрт гаргахгүй байх.

3. Өндөр, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй хүмүүсийг малын хариулага маллагаанд оролцуулахгүй байх, малтайгаа шуурганд уруудах, төөрөх, осгохоос сэргийлэх бүх талын бэлтгэл хангах /дулаан хувцас, найдвартай унаа, уналагатай байх/

4. Хүйтний улиралд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатаж тослох материалын нөөцийг хангалттай тооцож, галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн санг байнга авч явах

5. Алс хол хөдөө орон нутагт зорчихдоо батлагдсан зам, маршрутаар явах, техникийн гэмтэл саатал гарсан үед хэрэглэх багаж сэлбэг, найдвартай холбоотой байх

6. Аж ахуйн нэгж, байгууллага халаалт дулааны шугамынхаа найдвартай байдлыг үзэж шалгах, ялангуяа нам даралтын зуухны найдвартай байдлыг ханган, нөөц сэлбэгтэй байж, нүүрс түлшээ хангалттай нөөцлөн, хөлдөлт үүсэхээс сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах

7. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, айл өрх бүр үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, байгууллага, аж ахуй нэгжүүд хэт өндөр ачаалал үүсгэх цахилгаан халаагч тень залгахгүй байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 357
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ /2014/
ИЛ ТОД БАЙДЛЫГ ИЛТГЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Сэтгэгдэлгүй