Warning: Illegal string offset 'grids' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 645

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 645

Warning: Illegal string offset 'grid_cells' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 656

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 656

Warning: Illegal string offset 'widgets' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 664

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 664

Сэрэмжлүүлэг

Онцгой байдлын газраас аж ахуйн нэгж, байгууллага ард иргэд, малчинд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд: 1. Хур борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан гол усны түвшин эрс нэмэгдэж болзошгүй гамшгийн эрсдэл үүсэх магадлал өндөртэй тул:
– архи, согтууруулах ундаа хэргэлэсэн үедээ гол усанд орохгүй байх
– бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, ус руу явуулах, тоглуулахгүй байх
– аялал зугаалганд явахдаа баталгаатай зам гүүрээр зорчих
– үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
2. Олон хоног үргэлжилсэн их халалтын улмаас хүчтэй аадар бороо орох,
аянга цахилгаан буух, уруйн үер буух, түр зуурын хүчтэй салхи шуурга үүсгэх, хэт халалтын улмаас хүмүүсийн даралт ихсэх, баталгаагүй хүнс хэрэглэснээс хоолны хордлого авахаас урьдчилан сэргийлэх:
– Бороо хур, аянга цахилгаантай үед утсан холбоог салгах, өөрийн биеэс төмөр эдлэлийг зайлуулах
– Цахилгаан мотор, техник хэрэгслийг унтраах
– Гэрийн янданг авах
– Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй, түр байрлахгүй байх.
– Ундны ус бохирдхоос сэргийлэх
– Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэт болгон хэрэглэх, хоолны хордлогоос байнга сэргийлэх
3. Объeктын болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
– Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
– Цахилгаан тоног төхөөрөмж, хэрэгслийн аюулгүй байдлыг хангах
– Асаасан шүдэнз, татсан тамхи, түлсэн галаа бүрэн унтрааж байх
– Машин, техниктэй явахдаа баталгаатай замаар зорчиж байх, утааны янданг
оч баригчтай болгох.
Гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр гарсан тохиолдолд даруй шаардлагатай арга хэмжээ авч холбогдох сум багийн захиргаа болон хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 357
ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй