Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай гэрээ байгууллаа.

Аймгийн ЗДТГ-аас “Гэрээ үзэглэх ёслол”-ын ажиллагааг зохион байгуулан ёслолын ажиллагааг нээлж Засаг дарга Г.Батсуурь үг хэллээ. 2018 оныг Засгийн газраас “Хариуцлагын жил” болгон зарласныг цохон тэмдэглэж, энэ он бидний хувьд амжилтаа бататгасан, алдаагаа залруулсан, их бүтээн байгуулалт өрнөсөн жил байхыг хүсэн ерөөлөө.
Ийнхүү “Гэрээ үзэглэх ёслол”-ын ажиллагааг эхлүүлснээр аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 18 агентлагийн дарга, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн захиралтай үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 787
Анхны тусламж үзүүлж сурлаа.
Өнөөдөр ОУ-ын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

Сэтгэгдэлгүй