Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Улаанбурхан нь вирүсийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана

i1mages

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Халуурах
  • Ханиалгах
  • Нус гоожих
  • Нүүрнээс эхлэн бүх биеээр гүвдрүүт тууралт гарах
  • Нүдний салст үрэвсэх
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм. Хүүхдийг 9 сартайд ба 2 настайд хийдэг. Улаанбурхан, гахай хавдар, улаануудын (УГУ) Вакцины 2 тунд бүрэн хамрагдсанаар дархлаа тогтоно.
  • Мөн та хүүхддээ илчлэг сайтай хоол идүүлж, А аминдэм уулгаарай, А аминдэм нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдварт өвчнөөр өвдөх, эндэхээс сэргийлнэ
  • Улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх
  • Хөхүүл хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 308
СУРГАЛТ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэлгүй