Warning: Illegal string offset 'grids' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 645

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 645

Warning: Illegal string offset 'grid_cells' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 656

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 656

Warning: Illegal string offset 'widgets' in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 664

Warning: Invalid argument supplied for foreach() in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/renderer.php on line 664

ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

20150429_113051            Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах  тухай” А-93 дугаар захирамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Д.Дашбал, Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Д.Батбаяр, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг Сүмбэр сумаас “Их-уул”, “Малхын тал”, “Сайн-Ус”, “Цайдам” чиглэлийн айл өрхүүдээр явж,  хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл тараах, зааварчилгаа өгөх, мөн аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглагдаж байгаа богино долгионы радио станцуудыг хээрийн байрлалд дэлгэн, төвтэй холбоонд орох дадлага сургалт давхар хийлээ.

          Тус ажлын хүрээнд нийт 22 өрхийн 39 малчидад хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх,  замгүй болон өвс ихтэй газраар автомашинтай зорчихгүй байх талаар ухуулга сурталчилгааны ажил хийсний зэрэгцээ  “Их-уул”, “Малхын тал”, “Сайн-Ус”, “Цайдам” зэрэг газраас Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагчийн радио станцтай холбоонд орж, станцын ажиллагаа, эрэн хайх аврах бүлгийн бие бүрэлдэхүүний станцтай ажиллах дадлага чадварыг нэмэгдүүллээ.

        20150429_113056 20150429_113436 20150429_113051 20150429_113912 20150429_125741 20150429_154422

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 342
ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААВ
ЗАРЛАЛ /Гал унтраах автомашины нийтийн дуудлага худалдаа/

Сэтгэгдэлгүй