Хяналт шалгалт явагдаж байна.

Онцгой байдлын газрын даргын баталсан “Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагад гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлын тухай хууль, норм, стандартын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу Эрүүл сэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, Дашваанжил газын Говьсүмбэр салбар, “Гэзэгт” ЗБН, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Холбооны газар, “Ус-Ду” ОНӨААТҮГ, Политехникийн коллежид шалгалтыг хийж гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилготой хяналт шалгалтыг 2019 оны 4 дүгээр сарын 17-5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулах юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 124
Гал унтраах тактикийн сургууль явууллаа.
Сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй