Хүйтэрч, цасан шуурга шуурна.

Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн 2017 оны 11-р сарын 14-нөөс 11-р сарын 18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

16-нд нутгийн зарим хэсгээр цас орно. Салхи 16-нд 10-12 м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 17-нд хүйтэн байна.
Иймд: иргэд та:
– Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгуулагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж занших. 
– Гэнэтийн салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх осгох аюулаас урьдчилан сэргийлэх талаар бүх талын арга хэмжээг авах /дулаан хувцас, нүдний шил, гар чийдэн/, өндөр, настан болон бага насны хүүхдийг мал хариулгад оролцуулахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах
– Дулаан хувцаслах
– Алсын замд гарч байгаа иргэд, жолооч нар хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай зам, гүүр, тэмдэг тэмдэглээгээтэй газраар явах, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдал /галын хор, ослын зогсолтын тэмдэг, цас ухах багаж хэрэгсэл, эмийн сан хүрз/-ыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газрыг бараадахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
УТАС: 7054101, 98663501, 96540105

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 359
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох сайн дурын хэсэгтэй боллоо.
ГАУС үзлэг явууллаа

Сэтгэгдэлгүй