Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/styles-admin.php on line 392

Deprecated: Function create_function() is deprecated in /home1/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » ЦЭРЭГЖИЛЧ, ЖАГСААЛЧ САЛАА БҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦЭРЭГЖИЛЧ, ЖАГСААЛЧ САЛАА БҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Онцгой байдлын хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОБЕГ-ын даргын 2014 оны 10-р сарын 06-ны өдрийн 2/2908 тоот “Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 04-р сарын 14-ний өдрийн 21-р тушаалаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн Жагсаалын дүрмийг судлуулах, бие бүрэлдэхүүний цэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах зорилгоор Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний цэрэгжилч, жагсаалч салаа, бүлэг шалгаруулах тэмцээний удирдамж” боловсруулан батлуулж, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр уг тэмцээнийг зохион байгуулан явууллаа.
       Тэмцээнд Хэлтэс, Эрэн хайх аврах бүлэг, 1, 2, 3, 4 дүгээр салаа гэсэн 6 баг жагсаалын үзлэг, жагсаалын үндсэн зогсолт, байран дээрх эргэлт, жагсаалаас гарах болон жагсаалд орох, захирагчид очих буюу буцах, 1-2, 2-1 эгнээнд шилжих, явдалд дунд эргэлт хийх, дуутай жагсаал, явдал дунд ёсолж хүндэтгэх, жагсаалын дүрмийн мэдлэг гэсэн 7 үзүүлэлтээр дүгнэн, дүрмийн дагуу гүйцэтгэлийг хамгийн цэвэр, зөв хийснээр багуудыг шалгаруулсан.
        Тэмцээний нийлбэр дүнгээр Онцгой байдлын ахмад Ш.Билэгдэмбэрэл захирагчтай 1-р салаа тэргүүн байр эзэлж “Тэргүүний цэрэгжилч, жагсаалч салаа” өргөмжлөлөөр шагнууллаа.
Тэмцээн уралдааны үеэр 2 дугаар салаа явдал дунд “Багт баяр хүргье”, “Эрхэм ахмадын амрыг эрье”, “Бид чадна” зэрэг үзүүлбэрийг үзүүлж байсан нь бусад багуудаасаа содон байлаа.

             DSC06004                        IMG_2725                        IMG_2633

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,667
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА
“Ургац-2014” уралдаанд шалгарлаа.

Notice: compact(): Undefined variable: limits in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй