ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ

Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир  хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

 

-Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;

-Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;

-Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;

-Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;

-Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;

-Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;

-Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;

-Хийн хоолойноос уяа уяж болохгүй;

-Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;

-Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй

-Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;

-Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:

-Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;

-Хийн тоног төхөөрөмжийг унтраах;

-Баллоны хаалтыг сайн хаах;

-Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;

-Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;

-Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;

Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:

-Баллоны дээд бөмбөгөр хэсэгт  үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;

-Баллоны хаалт ямарч согоггүй байна;

-Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;

-Баллон бүрэн будагтай байх;

Хийг тээвэрлэх, хадгалах:

-Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;

-Хийтэй баллоныг унагаж болохгүй;

-Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;

-Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;

Дараах баллоныг ашиглахыг хориглоно:

-Баталгаажилтын хугацаа дууссан;

-Хаах хэрэгсэл бүрэн бус;

-Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;

-Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;

-Металл хийцэд өөрчлөлт орсон;

-Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;

/оллоо.мн-ээс/

shatdag hii

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 317
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Галын аюулгүй байдлын тухай шинэчлэн батлагдсан хуулийг иргэдэд сурталчлах өдөрлөг зохион байгуулав

Сэтгэгдэлгүй