ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

                 Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбар нэгжийг бүсчилсэн байдлаар шинэчлэн өмнөд хойд, баруун, зүүн, Улаанбаатарын бүс болгон зохион байгуулалтанд оруулж баталсан.

            Үүнтэй холбогдуулан өмнөд бүсийн буюу Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний цугларалт, штабын дадлага сургуулийг 2016 оны 05 дугаар сарын 11, 12–ны өдрүүдэд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг түшиглэн зохион байгуулан явууллаа. Уг цугларалт, штабын дадлага сургуулиар бүсийн ажиллах журмыг танилцуулж, гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, аймаг сум дамжсан томоохон гамшиг ослын үед өмнөд бүсийн аймгуудын Онцгой байдлын газруудын харилцан ажиллагааг зохион байгуулах, цагийн байдал дээр ажиллах, цагийн байдлыг үнэлэх, даргын ажлын зурагт шийдвэр оруулах зэрэг дадлага хийж, сургууль дадлагын төгсгөлд офицеруудын марш-тусгай тактикийн сорил явуулсан.

           Сургууль дадлагыг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын  Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, мөн газрын ахлах мэргэжилтэн онцгой байдлын дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нар удирдан амжилттай зохион байгууллаа.

IMG_0015

IMG_0026

IMG_0055

IMG_0345

IMG_0281

IMG_0217

IMG_0152

IMG_0148

IMG_0115

IMG_0060

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 364
ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2015оны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт

Сэтгэгдэлгүй