ӨВЛИЙН ХУВЦСАНД ШИЛЖИВ

           Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/263 дугаар “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх тухай”, 10 дугаар сарын 13-ны өдрийн А/264 дүгээр ”Хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулах тухай” тушаалуудын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/36 дугаар “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж,хувцасны үзлэг явуулах тухай” тушаал гарган ,Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнийг хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09,00 цагт зохион байгуулан явууллаа

           Нөхөн хангагдаагүй дутуу орон тоо 3, ар гэрийн гачигдлын улмаас чөлөөтэй байгаа 3 албан хаагч хувцасны үзлэгт хамрагдаагүй болно. Үзлэгийн явцад 5 төрлийн 8 зөрчил гарснаас, 4 зөрчлийг арилгуулан, 4 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн.

        Ололттой тал нь: тус газрын алба хаагч нар хүйтний улирлын хувцасны хангалт 90 хувьтай, цэрэгжилч, жагсаалч байдалд тестээр болон биеэр гүйцэтгэл байдлаар шалгалт авахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад ахиц гарсан байна.

DSC01811

DSC01796

DSC01786

DSC01776

DSC01771

 

DSC01767

IMG_2792

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 627
МЭДЭЭЛЭЛ
өртөөчилсөн сургалт хийлээ

Сэтгэгдэлгүй