“ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

             Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” Үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлага эзэмшүүлснээр эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, иргэдэд амьдрах ээлтэй, аюулгүй орчинг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулан явууллаа.

           Тус сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд Сүмбэр, Баянтал сумын ЗДТГ,  Онцгой байдлын газар, Дэлхий зөн ОБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-тэй хамтран зохион байгуулан явуулсан бөгөөд 8 цагийн танхимын сургалтыг “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” Үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш  нар зааж,  нийт 70  иргэдийг хамруулсан байна. 

20151111_105203

DSC03092

DSC03100

DSC03106

DSC03109

IMGP6154

IMGP6194

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 318
Галын аюулгүй байдлын тухай шинэчлэн батлагдсан хуулийг иргэдэд сурталчлах өдөрлөг зохион байгуулав
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Сэтгэгдэлгүй