ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭН БОЛЛОО

      Жил бүр зохион байгуулан явагддаг аймгийн “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулахтай холбогдуулан ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах бүлгийн  30 сурагч 3 багшид “Аюулгүй амьдрах мэдлэг” сэдвээр 4 цагийн сургалтыг Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ хамтран зохион байгууллаа.

       Сургалтыг “Хүүхдийн эрхийн тухай ойлголт”, “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал”, “Өрхийн бэлэн байдал”, “Анхны тусламжийн ач холбогдолын тухай” сэдвүүдээр хичээл зохион байгуулан гал унтраах чадвар олгох, бэртэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх чадвар олгох дадлагыг зохион байгууллаа.

          Сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд Онцгой байдлын газрын машин техник, багаж  хэрэгслийг сурталчилан таниулж, “Өсвөрийн аврагч” тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаа.

        2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Өвсөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулан явуулахад Шивээговь сумын 3 дугаар сургуулийн “Тэмүүлэл” баг түрүүллээ.

DSC01453

DSC01488

DSC01492

DSC01507

DSC01515

DSC01528

DSC01558

IMG_3575

IMG_3585

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 422
өртөөчилсөн сургалт хийлээ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэлгүй