Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/styles-admin.php on line 392

Deprecated: Function create_function() is deprecated in /home1/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛ, АВРАН ХАМГААЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛ ХИЙВ

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛ, АВРАН ХАМГААЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛ ХИЙВ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан календарчилсан төлөвлөгөөний дагуу “Газар хөдлөлтийн бэлэн байдал, авран хамгаалах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургуулалтийг  аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран 2015 оны 09-р сарын 24-25-ны өдрүүдэд Шивээговь сумын Ерөнхий боловсролын 3-р сургууль / 6 багш, 48 сурагч/, Баянтал сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль / 5 багш, 34 хүүхэд/ -ийн нийт 11 багш, 82 сурагчийг хамруулан 6 цагийн багтаамжтайгаар зохион байгуулан явууллаа.

Уг сургалтаар “Газар хөдлөлтийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр танхимын сургалт зохион байгуулан гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор аюулгүй газарт гарах, өөртөө болон нөхөртөө анхны тусламж үзүүлэх, дамнуурга болон бусад гарын доорхи материал ашиглан нэрвэгдэгсдийг зөөвөрлөх дадлагыг хүүхдүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ.

Мөн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37-р ангийн Эрэн хайх, аврах бүлэгт ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, үйл ажиллагааг сурталчилан ажиллаа.

DSC01066 DSC01068 DSC01082 DSC01084 DSC01111 DSC01135 DSC01151

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,497
“БАЙР ЗҮЙН АШИГЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /шинэчлэсэн/

Notice: compact(): Undefined variable: limits in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй