2019 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын газрын даргын 2019 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай тушаал, сургуулийн жилийн удирдамж, төлөвлөгөөний дагуу тус газар 2019 оны сургуулийн жилийн нээлтийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагт зохион байгууллаа. 
Сургуулийн жилийн үйл ажиллагааг нээж газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн үг хэлж, “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах ахлагч Э.Алтай-Очир “Аврах ажиллагааны стандарт” сэдвүүдээр хичээл сургалт явууллаа.
Алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн 2018 оны бие бүрэлдэхүүний сургалтын тайлан, 2019 оны сургуулийн жилийн зорилт, хичээлийн цаг,сэдвийн хуваарийг алба хаагчдад танилцууллаа.
Нийт алба хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 41
Үүрэг чиглэл өглөө.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэтгэгдэлгүй