Малчидад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо.


Нийтэлсэн admin  /  Огноо Jun 11, 2017

Тус аймгийн Онцгой бахйдлын газар нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн ОУ-ын Бор-Өндөр-1 ОНХХ-тэй хамтран “Малчдад бэлчээр өтгөрүүлэх болон өрхийн бэлэн байдлыг сайжруулах мэдлэг олгох сургалтыг 2017оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дархан сумын 16 малчин, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын 40 малчин, ХХААГ-ын 10 мэргэжилтэн, 6 багийн засаг дарга  нартай 20 цагийн сургалт дадлагыг зохион байгууллаа.

Сургалтаар ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн багш доктор Ариунсүрэн “Бэлчээрийн менежментийн тухай ерөнхий ойлголт, говь, тал, хээрийн бүсэд нутагшсан, ганд тэсвэртэй ургамал тариалах, царгас тариалах технологи, түүний ач холбогдол, арчилгаа” сэдвээр,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн ахмад В.Гэрэлчимэг, “Өрхийн бэлэн байдал” сэдвээр сургалт зохион байгуулан аюулгүй өрх зөвлөмж номыг тараан, царгас тариалах дадлагыг хийж гүйцэтгэлээ.

Тус сургалт нь Дэлхийн Зөн ОУБ-ын Бор Өндөр ОНХХ-ээс “Малчин гэр бүлийн амьдалыг сайжруулах төсөл” –д хамрагдаж байгаа малчид зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Малчдын гамшигтай тэмцэх чадвар, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор уг төсөлд Хэнтий аймгийн Дархан сумын 2,3 дугаар багийн 20, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 багийн 20 малчин өрхийг хамруулж, малжуулах, эдийн засгийн болон бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гамшгийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

 

Ангилал Бидний тухай Онцлох мэдээ Сургалт
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 32
Галын техникийн олон төрөлт тэмцээний аваргаа шалгарууллаа.
Сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй