Уурхайчид бэлэн байдлын мэдлэгээ дээшлүүлж байна.


Нийтэлсэн admin  /  Огноо Jun 15, 2017

Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын дарга, Шивээ-Овоо ХК-ний гүйцэтгэх захиралын хамтран баталсан “Ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу Шивээ-Овоо ХК-ний  нийт ажилтнуудад гамшиг, аюулт үзэгдлийг талаар мэдлэг олгох, үйлдвэрт гарч байгаа галтай холбоотой зөрчлүүдийг давтан гаргахгүй байх, гал унтраах, зарлан мэдээлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангуулах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтод ажиллах мэдлэг, дадал олгох танхимын 2 удаагийн нийт 8 цагийн сургалтыг Шивээговь сумын 3 дугаар сургуулийн у

284 ажилтанд зохион байгууллаа.  Тус сургалт нь 2017 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд маргааш буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ний өдөр тус компаний инженер, техникийн ажилтнуудад танхимын сургалтыг зохион байгуулах юм.

Тус Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд он гарсаар 3 удаагийн томоохон хэмжээний түймэр гаргаад байгаа юм.

Ангилал Бидний тухай Мэдээ Онцлох мэдээ Сургалт
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 10
даргын тушаал

Сэтгэгдэлгүй