Мэндчилгээ


Нийтэлсэн admin  /  Огноо Oct 31, 2014

говьсүмбэр аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Амгалантуяа

     Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2004 онд гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах нэр хүндтэй алба болох Онцгой байдлын албыг байгуулсан нь өнөөдөр төр засаг, ард иргэдийнхээ өмнө хvлээсэн vvргээ нэр төртэйгээр гvйцэтгэж байна.

     Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь, ард иргэдийнхээ энх амгалангийн манаанд нүд цавчилгүй зогсож, халуун хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах ариун үйлстээ өнөөг хүртэл хүчин зүтгэсээр ирлээ.

     Цаашдаа гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй орчинд амьдрахад сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангуулах ажлыг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно.

     Өнгөрсөн хугацаанд ард иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө амаргүй болоод нэр хүндтэй үйлсдээ хөдөлмөр бүтээл, залуу нас, авъяас билгээ зориулсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч тэдний гэр бүл болон аймаг орон нутгийн удирдлага, бид бүхэнтэй хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд та бүхэндээ эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хувиасаа болон Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн  нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Эх орон минь энх амгалан

Ард иргэд маань амар тайван байх болтугай

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА,

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХУРАНДАА Ч. АМГАЛАНТУЯА

Ангилал Мэдээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 757
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Зорилго, зорилт

Сэтгэгдэлгүй