ГАУС үзлэг явууллаа


Нийтэлсэн admin  /  Огноо Nov 27, 2017

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүмбэр сумын 1,2 дугаар багийн иргэдэд Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа багаж хэрэгслийг танилцуулан, гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж, 1 иргэний санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн, гал түймрийн аюулгүй байдал, Гамшгаас хамгалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилсан гарын авлага материал тараан, иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулан, сэтгэл ханамжийн судалгааг 22 иргэнээс авч ажиллаа.
Сүмбэр сумын гэр хорооллын 456 айл өрхөд гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулан 109 зөрчлийг илрүүлэн, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 73 зөрчлийг арилгуулах талаар 1070 иргэнд анхааруулга, сэрэмжлүүлэг өглөө.

Ангилал Бидний тухай Мэдээ Онцлох мэдээ Үйл ажиллагаа
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 83
Хүйтэрч, цасан шуурга шуурна.
Шагналын хур буулаа

Сэтгэгдэлгүй