Шагналын хур буулаа


Нийтэлсэн admin  /  Огноо Nov 27, 2017

Улс тунхагласаны 93 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-оор тус газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дэд хурандаа Я.Эрэмгийбаатар, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн захирагч дэд хурандаа М.Энхболд, “Онц гал сөнөөгч” тэмдгээр ГТУА 37 дугаар ангийн автомашины жолооч ахлах ахлагч Ч.Лхагвадорж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар, хугацааны ахмад цолоор ГТУА 37 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Т.Батхуяг, ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр мөн ангийн Дуудлага хүлээн авагч ахлагч О.Сарангаа, аврагч-гал сөнөөгч ахлагч Б.Эрдэнэтулга, “Онцгой байдлын албаны төлөө” 1 зэргийн тэмдэгээр ГТУА 37 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Т.Батхуяг,
“Онцгой байдлын албаны төлөө” 2 зэргийн тэмдэгээр
мөн ангийн автомашины жолооч ахлах ахлагч Ч.Лхагвадорж, “Онцгой байдлын албаны төлөө” 3 зэргийн тэмдэгээр мөн ангийн автомашины жолооч ахлах ахлагч З.Оч-Эрдэнэ, аврагч- гал сөнөөгч ахлагч Н.Ганбаяр, Эрэн хайх аврах бүлгийн аврагч ахлах ахлагч Д.Жамбалсүрэн нарыг шагналаа.
Төрийн дээд одон медаль авсан дэд хурандаа Я.Эрэмгийбаатарт Онцгой байдлын газрын хамт олноос дурсгалын зүйл гардууллаа
.

Ангилал Бидний тухай Даргын тушаал шийдвэр Мэдээ Онцлох мэдээ Үйл ажиллагаа
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 13
ГАУС үзлэг явууллаа
2017 он 10 сар хөрөнгө зарцуулах

Сэтгэгдэлгүй