ДАДЛАГА, СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийтэлсэн admin  /  Огноо Apr 09, 2018

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээллийн серень дохио 4, тусгай зориулалтын болон галын автомашины 6, төмөр замын зүтгүүрийн шүгэл дохио 1, нийт 11 техник хэрэгслээр зарлан мэдээллийн дохиогоор ажилтан албан хаагчид, оюутан сурагч, ард иргэдийг тухайн албан байгууллага, барилга байгууламж, орон сууцанд байгаа байрлалаа орхин гарч, аймаг сумын хэмжээнд урьдчилан төлөвлөсөн 16 аюулгүй цэгт цугларахаар зохион байгууллаа.

Дадлага сургуульд 69 аж ахуйн нэгж байгууллагын 1795 ажилтан албан хаагч, 3346 оюутан, сурагч, цэцэрлэгийн насны 957 хүүхэд багачууд, 546 иргэн хамрагдлаа.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,6 хувиар өссөн дүнтэй байна.

Ангилал Бидний тухай Мэдээ Онцлох мэдээ Сургалт Үйл ажиллагаа
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 37
Сургагч багш нар бэлтгэгдлээ.
Дулааны улирлын хувцсанд шилжлээ

Сэтгэгдэлгүй