Тарьсан модоо арчиллаа.


Нийтэлсэн admin  /  Огноо Jun 06, 2018

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлиг, аймгийн Засаг даргын 2018 оны “”Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах болон ногоон байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/144 дүгээр захирамжийг хэрэгжүүлэн аймгийн БОАЖГ-аас хуваарилан хариуцуулсан авто зам дагуух талбайд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын газрын алба хаагчид шинээр хайлаа   с мод 150 ширхэгийг тарьж, тус талбайд байгаа модыг услах ажиллаа.
Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш их эерэг ач холбогдолтой бөгөөд нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой байдаг байна.   

 

Ангилал Бидний тухай Онцлох мэдээ Үйл ажиллагаа
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 9
Бизнес эрхлэгч нар гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.
Ажил мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа.

Сэтгэгдэлгүй