Голомтод үүрэг гүйцэтгэх чадварт сургагдлаа


Нийтэлсэн admin  /  Огноо Jun 21, 2018

Онцгой байдлын газраас 2018 онд “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага чадавхийг дээшлүүлэх” зорилт дэвшүүлсэн бөгөөд Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Шивээ-Овоо ХК-нийг түшиглэн байгуулсан гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 46 томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт дадлага зохион байгуулан гал унтраах болон аврах ажлын автомашин, багаж хэрэгслийг сурталчилан таниулах үйл ажиллагааг хийлээ.
Сургалтаар “Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тогтолцоо, мэргэжлийн ангийн дүрэм, Засгийн газрын 2011 оны 339, 340, 2015 оны 286, 410 дугаар тогтоол, жагсаалын бэлтгэл хичээл сургалт явуулж, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах болон гал унтраах дадлага сургуулийг 105 ажилтанд явууллаа.

Ангилал Бидний тухай Онцлох мэдээ Сургалт
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 31
Ажил мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа.

Сэтгэгдэлгүй