ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТ ЯВАГДЛАА


Нийтэлсэн admin  /  Огноо Mar 27, 2015

     Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7, 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн хэмжээнд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах 12 зүйл бүхий төлөвлөгөө гарган Хэлтсийн даргаар батлуулан хэрэгжүүлж, аймгийн 1 телевиз, FM радио1, мэдээллийн электрон самбар1, сэрэмжлүүлэг болон зарлан мэдээлэл дамжуулах зориулалт бүхий Скайтель үүрэн холбооны модем ашиглан мэдээ мэдээлэл дамжуулж ажилласны  зэрэгцээ бэлтгэл ажлын хүрээнд  Хүн ам, нийгмийн хамгааллын алба, Эрүүл мэндийн алба, Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээлэх албаны 107 ажилчин албан хаагчдад 339-р тогтоолтой холбоотой нийт астраномын 48 цаг, оперативийн 144 цагийн сургалт хийсэн.

        Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улс орон даяар зохион байгуулан явуулсантай холбогдулан тус аймаг нь сум, орон нутгийн хэмжээнд 2015 оны 03-р сарын 26-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээллийн серень дохио 4, тусгай зориулалтын болон галын автомашины 4, төмөр замын зүтгүүрийн шүгэл дохио 1, нийт 9 техник хэрэгслээр аймгийн Засаг даргын баталсан “Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу 1 минут үргэлжлүүлэн, 30 секундын завсарлагаатайгаар 3 удаа дохио өгч, өгөгдсөн дохионы дагуу  төр захиргааны байгууллага, улсын онц чухал объектууд, хүн олноор цуглардаг аж ахуйн нэгж, байгууллага, цэцэрлэг, сургуулийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, оюутан сурагчид, ард иргэдийг тухайн албан байгууллага, барилга байгууламж, орон сууцанд байгаа байрлалаа орхин гарч, өндөр барилгаас хол аюулгүй орчин, талбайд байрлах дадлагаар ажиллууллаа.

       Газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд аймаг, сумын хэмжээнд төв суурин газарт нийт 59 байгууллагын  3588 хүнийг хамруулснаас ажилтан албан хаагчид 2017, сургуулийн насны болон коллежийн оюутан, сурагчид 241, цэцэрлэгийн насны 883 хүүхэд, 447иргэн, 59 автомашин техник  тус тус оролцсон байна.

IMG_0193 20150326_161042

Ангилал Онцлох мэдээ Үйл ажиллагаа
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 729
“Монгол цэргийн жавхаа” тэмцээн болов
УСТГАЛ ХИЙВ

Сэтгэгдэлгүй