“ХЭРЭГЛЭГЧ ТАНД-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийтэлсэн admin  /  Огноо Mar 31, 2016

            Төр, засгийн бодлого, шийдвэр, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд нэг цэгээс ил тод нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран иргэддээ өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэх “Хэрэглэгч танд-нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

            Өдөрлөгийн нээж ЗДТГ-ын дарга болон Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний орон нутгийн хэлтэс, газар агентлагуудын дарга удирдлагууд үг хэллээ. Өдөрлөгийн үеэр тус газрын алба хаагч нар Сүмбэр сумын гэр хорооллын 1, 2, 3 дугаар багийн 310 айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж 106 зөрчил илрүүлж, 58 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 48 зөрчлийг арилгах талаар заавар, зөвлөгөө өгч 1061 иргэнд Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжоор яриа таниулга хийж ажиллаа.

               Аймгийн ЗДТГ-ын өмнөх талбай болон Сүмбэр сумын ЗДТГ-т болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулд иргэдийн амь нас, эд хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, гамшиг осол, гал түймэр, онцгой байдлын албаны үйл ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, галын аюулгүйн дүгнэлт гаргуулахыг хүссэн 2 хүний санал хүсэлтийг хүлээн авч, 78 иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг аван, эрэн хайх аврах ажиллагааны сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжийн дэлгэн танилцуулаа. Өдөрлөгөөр гал түймэр, мал, амьтны халдаварт өвчин, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага материалыг бэлтгэн 250 ширхэгийг тараалаа.

             Тус арга хэмжээний хүрээнд МХГ-тай хамтран Политехникийн коллежийн 30 оюутан, сурагчдад ”Хүнсний аюулгүй хэрэглээ-Зөв сонголт”, “Газар хөдлөлтийн аюул-Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Өдөрлөгийн арга хэмжээнд тус газраас 42 албан хаагч, 200 орчим иргэд оролцлоо.

DSC05173

DSC05176

DSC05185

DSC05200

DSC05202

DSC05219

 

Ангилал Мэдээ Онцлох мэдээ Үйл ажиллагаа Хууль эрх зүй
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 353
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАВ
ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЯВУУЛАВ

Сэтгэгдэлгүй