Deprecated: Function create_function() is deprecated in /home1/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home1/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php:73) in /home1/gsnemn/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Мэдээ – ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР http://www.gs.nema.gov.mn ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР Fri, 05 Jul 2019 09:32:19 +0000 mn hourly 1 http://www.gs.nema.gov.mn/wp-content/uploads/2019/01/cropped-header1-32x32.png Мэдээ – ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР http://www.gs.nema.gov.mn 32 32 Өмнөд бүсийн төвөөс талархал илгээсэн байна http://www.gs.nema.gov.mn/%d3%a9%d0%bc%d0%bd%d3%a9%d0%b4-%d0%b1%d2%af%d1%81%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d3%a9%d0%b2%d3%a9%d3%a9%d1%81-%d1%82%d0%b0%d0%bb%d0%b0%d1%80%d1%85%d0%b0%d0%bb-%d0%b8%d0%bb%d0%b3%d1%8d%d1%8d%d1%81%d1%8d/ Fri, 07 Jun 2019 01:39:57 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3067

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалын дагуу бүсийн Онцгой байдлын байгууллагын 2019 оны “Гал унтраах техникийн олон төрөлт спорт”-ын аварга шалгаруулах тэмцээнд довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж багийн нийт дүнгээр нэгдүгээр байранд шалгарсан Баянхонгор, Говьсүмбэр аймгийн баг тамирчдадаа Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс болон даргын зөвлөлийн нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ дэвшүүлж спортын их амжилтийг хүсэе.

No photo description available.
]]>
Онцгой байдлын газар Зүүн бүсийн аварга боллоо http://www.gs.nema.gov.mn/%d0%be%d0%bd%d1%86%d0%b3%d0%be%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d0%b0%d1%80-%d0%b7%d2%af%d2%af%d0%bd-%d0%b1%d2%af%d1%81%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80/ Fri, 07 Jun 2019 00:25:23 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3045 Зүүн бүсийн аварга боллоо.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд тус газрын баг тамирчид Довтолгооны шат болон саадтай 100 м-ийн гүйлт, Хоёр төрөлтийн тэмцээн, 4х100 м-ийн буухиа гүйлт, Байлдааны тархалт зэрэг 4 төрөлд амжилттай оролцож нийлбэр дүнгээр “Алтан медаль” хүртлээ.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нь Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2011, 2013 онуудад алтан медаль, 2015, 2017 онуудад мөнгөн медалийг хүртэж байсан билээ.
Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээн Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 10 гаруй Гал түймэр унтраах, аврах ангийн 90 гаруй тамирчид оролцсон байна.

 

 

]]>
“Аврагч мазаалай”-тай найзласан өдөр байлаа. http://www.gs.nema.gov.mn/%d0%b0%d0%b2%d1%80%d0%b0%d0%b3%d1%87-%d0%bc%d0%b0%d0%b7%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b9-%d1%82%d0%b0%d0%b9-%d0%bd%d0%b0%d0%b9%d0%b7%d0%bb%d0%b0%d1%81%d0%b0%d0%bd-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-%d0%b1/ Mon, 03 Jun 2019 01:43:26 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3069

Онцгой байдлын албаа сурталчлан танилцуулах, ажилтнуудын авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулан шагнаж урамшуулах, аав ээжийнхээ мэргэжлээр бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын албан хаагчдын хүүхэд багачуудыг “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан хүлээн авлаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрөө сайхан тэмдэглээрэй.

Image may contain: one or more people, people sitting and outdoor
]]>
Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгууллаа. http://www.gs.nema.gov.mn/%d0%b3%d0%b0%d0%bc%d1%88%d0%b3%d0%b0%d0%b0%d1%81-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d1%85-%d0%b8%d0%b6-%d0%b1%d2%af%d1%80%d1%8d%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%ba%d0%be%d0%bc-2/ Fri, 03 May 2019 04:30:18 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3021

Онцгой байдлын газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, тус аймагт зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Шивээговь суманд 04 дүгээр сарын 29-ний өдөр, гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Сүмбэр суманд 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.
Сургуультай холбогдуулан Онцгой байдлын газраас удирдамж, зааврыг хүргүүлж бэлтгэл ажлыг хангуулж,
гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, аранзны бүрдэл, гамшигтай тэмцэх техник багаж хэрэгслийг шалгаж Шивээговь суманд 5 ортой хээрийн эмнэлэг, мал эмнэлгийг дэлгэн, “Газар хөдлөлт”, “Хүчтэй цасан шуурга”, “Мал амьтны гоц халдварт өвчин”-ний цагийн байдлаар штабын дадлага сургуулийг тус тус явууллаа.
Дээрхи дадлага сургуульд сумдын Онцгой комисс, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн нийт 145 хүн оролцлоо.
Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, орон тооны бус штабын албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн мэдлэг, дадлагыг олгохын зэрэгцээ, сумдын гамшигтай тэмцэх чадамжийг дээшлүүлж бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

]]>
Сургалт зохион байгууллаа. http://www.gs.nema.gov.mn/%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b0-9/ Fri, 03 May 2019 04:24:07 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3014 Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын зохион байгуулан гал унтраагуур ашиглан гал унтраах дадлагыг зохион байгууллаа. Сургалтад 16 ажилтан хамрагдаж “Гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүллээ.

]]>
Хяналт шалгалт явагдаж байна. http://www.gs.nema.gov.mn/%d1%85%d1%8f%d0%bd%d0%b0%d0%bb%d1%82-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82-%d1%8f%d0%b2%d0%b0%d0%b3%d0%b4%d0%b0%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0/ Fri, 03 May 2019 04:20:03 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=3005 Онцгой байдлын газрын даргын баталсан “Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагад гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлын тухай хууль, норм, стандартын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу Эрүүл сэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, Дашваанжил газын Говьсүмбэр салбар, “Гэзэгт” ЗБН, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Холбооны газар, “Ус-Ду” ОНӨААТҮГ, Политехникийн коллежид шалгалтыг хийж гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилготой хяналт шалгалтыг 2019 оны 4 дүгээр сарын 17-5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулах юм.

]]>
Гал унтраах тактикийн сургууль явууллаа. http://www.gs.nema.gov.mn/%d0%b3%d0%b0%d0%bb-%d1%83%d0%bd%d1%82%d1%80%d0%b0%d0%b0%d1%85-%d1%82%d0%b0%d0%ba%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d1%8c-%d1%8f%d0%b2%d1%83%d1%83%d0%bb/ Fri, 03 May 2019 04:13:21 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=2981

Политехникийн коллежид гал түймэр унтраах тактикийн сургуулийг Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн захирагч ахлах дэслэгч С.Энх-Эрдэнэ удирдан зохион байгууллаа. Сургуульд Онцгой байдлын газраас 23 алба хаагч, коллежоос 46 багш, ажилтан, 145 оюутан сурагч хамрагдан дотуур усан хангамж, гал унтраагуур ашиглан гал унтраах болон хээрийн гал түймэр унтраах, анхны тусламж үзүүлэх дадлагыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн гамшгаас хамгаалах дадалд суралцах “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг Политехникийн багш, ажилчдын дунд зохион байгуулан, алба сурталчлах үйл ажиллагааг явууллаа.
]]>
Дадлага сургууль явагдлаа http://www.gs.nema.gov.mn/%d0%b4%d0%b0%d0%b4%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b0-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d1%8c-%d1%8f%d0%b2%d0%b0%d0%b3%d0%b4%d0%bb%d0%b0%d0%b0/ Tue, 16 Apr 2019 09:22:13 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=2970 Тус аймагт энэ жил зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд жигдрэлтийн /бэлэн байдлын/ дадлага сургуулийг аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн 671 албан хаагч, ажилчид хамрагдлаа.

Аюулт үзэгдэл, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө байгаль орчин, мал амьтныг хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд хүн амыг сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэл сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг бүрэн хамруулахыг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гэж тодорхойлсон.

 

]]>
Шуурхай албаны автомашинтай боллоо. http://www.gs.nema.gov.mn/%d1%88%d1%83%d1%83%d1%80%d1%85%d0%b0%d0%b9-%d0%b0%d0%bb%d0%b1%d0%b0%d0%bd%d1%8b-%d0%b0%d0%b2%d1%82%d0%be%d0%bc%d0%b0%d1%88%d0%b8%d0%bd%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be/ Tue, 16 Apr 2019 09:06:49 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=2967 Тус газрын бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр шуурхай албаны LAND-200 автомашин, Улсын Онцгой комиссын орлогч даргын шийдвэрээр шуурхай албаны Фургон автомашин олголоо.

]]>
Үүрэг чиглэл өглөө. http://www.gs.nema.gov.mn/%d2%af%d2%af%d1%80%d1%8d%d0%b3-%d1%87%d0%b8%d0%b3%d0%bb%d1%8d%d0%bb-%d3%a9%d0%b3%d0%bb%d3%a9%d3%a9-2/ Wed, 10 Apr 2019 06:45:55 +0000 http://www.gs.nema.gov.mn/?p=2962 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, үүрг чиглэл өгч ажиллалаа.

Тэрээр “Танай байгууллагын  үйл ажиллагаатай танилцлаа та бүгд идэвхитэй сайн ажиллаж байна нэлээд бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Мөн 3 сумандаа сайн дурын хэсэг байгуулан сургалт явуулсан нь сайн байна” гэлээ.

  • Албандаа сэтгэл гарган, өөриймсөг ажиллах, эрүүл мэнддээ онцгойлон анхаарах
  • Сахилга, ёс зүйн зөрчлийг цаашид арилгах
  • Цэргийн нэгдсэн дүрмийг судлан ажиллах талаар үүрэг өглөө.

 

]]>