Deprecated: Function create_function() is deprecated in /home/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » Аврагчид хос тангарагтан боллоо.

Аврагчид хос тангарагтан боллоо.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах болон өргөсөн тангарагаа давтан төрийн дуулал дуулах, хүндэтгэлийн өдрийг тогтоох тухай” А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 11:40 цагт Онцгой байдлын газарт зохион байгуулж арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Содном, Тагнуулын газрын дарга дэд хурандаа Б.Баттөр, аймгийн Прокурорын газрын хууль цаазын итгэмжлэх зөвлөх Ц.Амгаланбаатар, Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Н.Ууганбаяр нар оролцлоо.

Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Бид хос тангарагтай албан хаагчдыг хувьд шилдэг хүний дээд нь байх хэрэгтэй. Үүрэг хариуцлага өндөр болж байгаа гэдгийг ухамсарлан мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагыг нэг номерт тавин ажиллараарай” гэсэн үүргийг өгч ажлын амжилт хүслээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.

Онцгой байдлын албаны албан хаагчид Онцгой байдлын албаны тангараг өргөсөн ба Цэргийн тангараг өргөж хос тангарагтан боллоо.

IMG_1269 IMG_1216 IMG_1294 IMG_1262 IMG_1241

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 965
Онцгой байдлын албаны тугандаа хүндэтгэл үзүүллээ
Жилийн ажлаа дүгнүүллээ.

Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй