Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам” 2017 оны 05 дугаар сарын 05-14-ны өдрүүдэд “Нэг санаа-нэгдмэл хүч амжилтанд хөтөлнө” уриан доор зохион байгуулагдсан бөгөөд Онцгой байдлын газрын “Аврагч” баг амжилттай оролцож, 9 дүгээр байранд шалгарлаа
Тус бага наадамд аймгийн хэмжээний 57 байгууллагын 600 гаруй тамирчид 8 төрлийн тэмцээнд хурд хүчээ сорин оролцсоноос Усан сэлэлтийн буухаа тэмцээний төрөлд ахлагч Э.Мөнхчулуун ахлагчтай баг 2 дугаар байр мөнгөн медаль, шатрын эмэгтэй төрөлд ахлагч О.Сарангоо 3 дугаар байр хүрэл медаль, бөхийн тэмцээнд ахлах ахлагч З.Оч-Эрдэнэ үзүүлж мөнгөн медаль, олс таталтын төрөлд ахлах ахлагч З.Оч-Эрдэнэ ахлагчтай баг 2 дугаар байр мөнгөн медаль, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд 4 дүгээр байр тусгай байранд шалгарсан амжилтуудыг үзүүллээ.
Сэтгэгдэлгүй