Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан Төв орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн “Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын албаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх 14 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжүүлэн ажиллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Мэргэн буудагч” тэмцээнийг зохион явуулахад Ахмад Т.Батхуяг салааны захирагчтай 4-р салааны хамт олон тэргүүлж, Ахмад Ш.Билэгдэмбэрэл салааны захирагчтай 1-р салааны хамт олон дэд байр эзэлсэн.
Мөн ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран жолоодлого” тэмцээнийг Гал түймэр унтраах аврах 37-р ангийн Гал унтраах автомашины жолооч нарын дунд зохион явуулхад Гал унтраах автомашины жолооч Техник тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэнг түр орлон гүйцэтгэгч ахлах ахлагч Б.Оюунбат тэргүүлж, 3-р салааны гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Цэрэндаш дэд байранд тус тус шалгарсан байна.
Сэтгэгдэлгүй