Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор албаны түүхэн музейтэй боллоо.
Хүндэтгэлийн өргөө /музей/-ний нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, ОБГ-ын бие бүрэлдэхүүн, тус газрын Ахмадын зөвлөл оролцлоо.
Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл зэрэг 100 гаруй нэр төрлийн үзмэрүүдийг дэлгээд байна.
Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэгдлээ.
Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Сэтгэгдэлгүй