“Гал түймэр, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын 2, 3 дугаар багийн богино дэнжийн айл өрхүүдэд зохион байгууллаа.
ОБГ-ын 2 албан хаагч, ГТУА 37 дугаар ангийн 22 албан хаагчид өдөрлөгийн хүрээнд БЗӨБ-ийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Говьсүмбэр салбарын ажилтнуудтай хамтран 268 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 63 зөрчил илрүүлэн, 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 37 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч 768 хүнд гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиар яриа таниулга хийж 250 ширхэг гарын авлага материал тараан ажиллаа. Мөн тус багт үйл ажиллагаа явуулдаг 13 аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж 9 зөрчлийг илэрүүлэн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавар биелүүлэх албан шаардлагыг 2 аж ахуйн нэгжид хүргүүлэн, галын аюулгүй байдлын дүгнэлт 1 байгууллагад олголоо.
Газель маркийн автомашины болон чанга яригчаар түймрийн аюултай үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж албаны үйл ажиллагааг сурталчилан ажиллаа.
Алба сурталчилсан өдөрлөг, ГАУС үзлэг зохион байгууллаа
Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Сэтгэгдэлгүй