Онцгой байдлын газарт шинээр томилогдон цэргийн цол авсан тус газрын нярав дэд ахлагч Л.Буяндэлгэр, ГТУА 37 дугаар ангийн аврагч- гал сөнөөгч дэд ахлагч Н.Тэмүүжин, С.Зоригтбаатар, шуурхай удирдлагын оператор дэд ахлагч Э.Болорчимэг нар өнөөдөр цэргийн тангарагаа өргөж, Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүллээ. Мөн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Төрийн дуулал дууллаа.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа зохион байгуулдаг билээ.
Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө.
Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Сэтгэгдэлгүй