Deprecated: Function create_function() is deprecated in /home/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл”-ийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

“Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл”-ийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны “2018 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/325 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/02 дугаар тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сургуулийн жилийн нээлтийн ажиллагааг удирдамж хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа.
Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Амгалантуяа сургуулийн жилийг нээж үдирдах ажилтны зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, ОБАЭБ-ын 2018 оны зорилтыг бие бүрэлдэхүүнд танилцуулан, “Хувь хүний хөгжил” сэдвээр лекц зохион байгуулан, офицер бүрэлдэхүүн батлагдсан хуваарийн дагуу хичээл сургалтыг чанартай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн ОХУ-ын Онц байдлын яамны Иргэний хамгаалалтын академид суралцаж байгаа тус газрын ГТУА 37 дугаар ангийн Эрэн хайх аврах бүлгийн дарга ахмад А.Батболд “ОХУ-ын Онц байдлын яамны бүтэц чиг үүрэг, Иргэний хамгаалалтын болон гал эсэргүүцэх академийн талаар” мэдээлэл хийж хэлний мэдлэгээ дээшлүүлэн гадаадад суралцах боломж бүрдсэн байгааг дурдаад гадаад хэлийг бие даан судлахыг бие бүрэлдэхүүнд уриалж, сургуулийн жилийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны “Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах болон өргөсөн тангарагаа давтан төрийн дуулал дуулах, хүндэтгэлийн өдрийг товлох тухай” А/278 дугаар тушаалыг хэрэгжүүлэн төрийн дууллаа эгшиглүүлэн, цэргийн тангарагаа давтлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,806
2017 оны хамгийн сүүлийн сургалтыг зохион байгууллаа.
Үр дүнгийн гэрээ байгууллаа.

Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй