“Гал түймэр, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг Сүмбэр сумын 2 дугаар багийн урт дэнжийн айл өрхүүдэд зохион байгууллаа.
ОБГ-ын ГТУА 37 дугаар ангийн 25 албан хаагчид өдөрлөгийн хүрээнд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар болон БЗӨБ-ийн Цахилгаан түгээх сүлжээтэй хамтран 218 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 95 зөрчил илэрүүлэн, 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 69 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч 736 хүнд гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиар яриа таниулга хийж 150 ширхэг гарын авлага материал тараан ажиллаа.
Гал унтраах зориуллатын автомашин болон газель маркийн автомашины чанга яригчаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуульд хэрхэн хамрагдах талаар яриа таниулга хийж албаны үйл ажиллагааг сурталчилан, сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллаа.
Гал аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Сэтгэгдэлгүй